ОРОН НУТГИЙН ЖЕНДЭРИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН САН” БҮРДҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

6 хоног
ОРОН НУТГИЙН ЖЕНДЭРИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН САН” БҮРДҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн “Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл”-өөс хамтран орон нутгийн жендэрийн статистик мэдээллийн сан бүрдүүлэх ажлын талаар санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-ний хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Засаг даргын 2024 оны А/50 дугаар захирамжаар батлагдсан арга хэмжээг төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Иргэний нийгмийн байгууллагын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна.
Батлагдсан арга хэмжээний дагуу аймгийн 2013, 2018, 2023 оны статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх, жендэрийн статистикийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлөөс орон нутгийн статистик мэдээлэлд хийсэн судалгааны ажлыг аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагуудын жендэр хариуцсан албан хаагч нарт танилцуулж, санал солилцлоо.