“СТАРТ-АПП” ТӨСЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

5 хоног
“СТАРТ-АПП” ТӨСЛИЙГ  ШАЛГАРУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан залуучуудын хөгжлийн талаарх зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 онд аймгийн Засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн даргын санаачлагаар орон нутгийн төсвийн хөрөнгөөр үндэсний хэмжээнд анх удаа жишиг болохуйц Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “СТАРТ АП” төвийг байгуулж, шинээр 2 ажлын байр бий болгож, 6 ментор зөвлөхүүд залуу бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээг тогтмол үзүүлж байна.
Гарааны бизнесийг дэмжих төвтэй болсноор оффиссын түрээсгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, дундын оффиссыг ашиглах, бие биенээсээ суралцах, дэмжих, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлсэн.
Манай аймаг 2021 оноос эхлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жил бүр Залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор шилдэг санал, санаачилга дэвшүүлсэн төслүүдийг хооронд нь өрсөлдүүлж, шалгарсан төсөлд 10.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр олгодог билээ.
Энэ жилийн шилдэг төслөөр шалгарсан “Үхрийн арьс ширний үйлдвэрлэл” баг нь үхрийн арьс ширийг гар аргаар боловсруулан цэвэрлэж, элдэн ,бат бөх материал болгон зөөлөн дэвсгэр, хазаар, ногт, чөдөр, бугуйл зэргийг хийж оролцсон байна.
Энэхүү "Старт-апп" арга хэмжээнд 2024 онд 4 бүлгийн 15 залуус бизнес санаагаараа өрсөлдөж “Хурдасгуур” арга хэмжээнд үе шаттай хамрагдан сүүлийн шатанд “Үхрийн арьс ширний үйлдвэрлэл”, “Метал CNC” багууд өрсөлдсөнөөс “Үхрийн арьс ширний үйлдвэрлэл” баг шалгарч өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл 10.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүллээ.