“Оролцсон хүүхэд хөгжинө,хөгжсөн хүүхэд хамгаалагдана” уриан дор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих , зөв төлөвшил хүмүүжилтэй эерэг хандлагатай зөв Монгол иргэдийг төлөвшүүлэх, хүүхэд бүрд авьяас, ур чадвараа нээн илрүүлж, өөрийгөө нээх боломжийг олгох,хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Хүн болох багаасаа”авьяас сургалтын төслийн тайлант өдөрлөг боллоо.
Тус өдөрлөгт aймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ,Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сайхангэрэл, аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Идэрбат, Төслийн байнгын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Бүжин нар оролцож төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа дугуйлан болон багш нарыг шагнаж урамшууллаа.
“Хүн болох багаасаа”авьяас сургалтын төслийн хүрээнд бүжиг, дуу хөгжим, утга зохиол, уран зураг, зохион бүтээх, оюун ухаан гэсэн 7 төрлөөр 14 суманд 94 багш, 2800 хүүхэд хамрагдаж байна. Төслийн явцад тусгай хэрэгцээт хүүхэд 32, Нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай 358 хүүхдийн оролцоог дэмжсэн нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд эергээр нөлөөлж байна.