ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛОО

1 хоног
ДАШБАЛБАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛЛОО
Аймгийн Засаг дарга Ш.Ёлын захирамжаар Дашбалбар сумын Засаг даргаар Н.Батзоригийг томиллоо.
Өнөөдрийн байдлаар Баяндун, Баян-Уул, Гурванзагал, Сэргэлэн, Халх гол, Хөлөнбуйр, Хэрлэн, Матад, Чулуунхороот сумдын Засаг дарга нар томилогдож, үүрэгт ажлаа хүлээн аваад байна.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу сумдын ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлсэн хуулийн этгээд нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн учир “Авлигатай тэмцэх газар”-т хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах үүрэгтэй юм.
Дээрх зохицуулалтын дагуу Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсэн мэдүүлгийг үндэслэн албан тушаалтнуудыг томилж байна.