Дорнод аймгийн Цагдаагийн газрын хамт олон 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцэх, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2024.12.24-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ш.Ёл, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр, аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Баяржаргал, Төрийн цэргийн болон Хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын удирдлагууд болон Цагдаа, дотоодын цэргийн 130 алба хаагч оролцлоо.
Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, бүтээн байгуулалт, алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.
Энэ үеэр Цагдаагийн байгууллагаас 2024 дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг “Тэргүүний алба хаагч, хамт олон”, "Дорнод аймгийн Тэргүүний ажилтан”, аймгийн "Засаг даргын Жуух бичиг”, "Чойбалсан хотын Тэргүүний ажилтан”, “Хүндэт Жуух”, Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг” болон бусад байгууллагын шагналаар шагнаж, урамшуулсан юм.