Боловсролын салбарт 10 дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж буй Түшиц цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг хийлээ.
Тус цэцэрлэг нь одоогийн МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн оюутны 2 дугаар байранд 7 багш, ажилтантайгаар 3 бүлэгт 60 гаруй хүүхдийг хүлээн авч сургалт, үйл ажиллагаагаа эхлэн 120 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжсөн байна.
Цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Гишүүн М.Бадамсүрэн, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн Боловсролын газрын дарга Ч.Ариунаа нар оролцлоо. Шинэ оны босгон дээр 150 хүүхдийн 6 бүлэгтэй, 29 багш, ажиллагсадтай , сургуулийн өмнөх боловсролын орчны стандартад нийцсэн бага насны хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангасан 16 дугаар цэцэрлэг шинэ байранд шилжин орсноор хамран сургах тойргийн 185 хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж сургуулийн өмнөх боловсролыг олгож байна.
Тус цэцэрлэгийн шинэ барилгын ажлын анхны санхүүгийн эх үүсвэрийг 2014 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төсвийг батлуулснаар, барилга угсралтын ажил эхэлж 2024 оны 12 дугаар сард улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж, орон нутгийн Стандарт рэзиндэнс констракшн" ХХК амжилттай гүйцэтгэж барилгыг хүлээлгэн өглөө.