АХМАД НАСТНУУД СПОРТ, ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО

1 долоо хоног
АХМАД НАСТНУУД СПОРТ, ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО
Аймаг, орон нутгийн зүгээс ахмадууд руу чиглэсэн “Ахмадын ачлал” хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлж, давхардсан тоогоор 7866 ахмадад хүрч ажилласан байна.
Хөтөлбөрийн хүрээнд анхан, дунд шатны ахмадын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
Үүний нэг жишээ бол аймгийн орон нутгийн төсвийн 939,0 сая төгрөгийн хөрөнгөөр "Ахмад настны чөлөөт цагийн төв"-ийн барилгын урсгал засварын ажлыг хийж дуусган ашиглалтад оруулсан явдал юм.
Өнөөдөр тус төвийн нээлтийг хийж, Монгол Улсын их хурлын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар оролцлоо.
Энэхүү төв нээгдсэнээр ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа хөгжүүлж, спортоор хичээллэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягаа нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Мөн өнгөрсөн жилүүдэд улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар сум, баг бүрт “Ахмадын ач санах өргөө”-г үе шаттайгаар байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж, ая тухтай орчинд үйл ажиллагаагаа тогтмол, идэвхтэй явуулах нөхцөлийг бүрдүүлээд байна.