Анх 2019 оны 8 дугаар сард 7 багш, 70 суралцагчтайгаар сургалтын төвөө сургууль болгон түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан "Долоодой" сургууль өнөөдөр 28 багш, 1-12 дугаар ангийн 14 бүлгийн 300 гаруй суралцагчтай болон өргөжиж 6 дахь хичээлийн жилдээ шинэ барилгын нээлтээ ийнхүү хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал, МУ-ын гавьяат багш Б.Жаргал болон албаны хүмүүс, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл, иргэд оролцлоо