Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Кураш бөхийн 2024” оны өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -63кг жинд Хан-Уул сургуулийн 10-р ангийн сурагч, "Талын хүчтэн" клубийн тамирчин М.Гоомарал хүрэл медаль хүртсэн билээ.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат өнөөдөр өсвөр үеийн Дэлхийн аваргын анхны медаль хүртсэн тамирчин М.Гоомаралыг хүлээн авч уулзаж дараагийн тэмцээнүүдэд улам их амжилт гаргахыг хүсэн, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.