Өнөөдөр /2024.12.28/ мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн нэрэмжит “Оны онцлох хүүхэд”, баг хамт олныг шалгаруулж аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шагналыг гардууллаа.
1. 2024 ОНЫ ОНЦЛОХ “ОЮУНЛАГ СУРАГЧ”-ААР
Хэрлэн сумын Долоодой сургуулийн 12а ангийн сурагч ЭНХСАЙХАНЫ ТӨРБИЛЭГ
2024 оны Амжилтаас дурдвал:
Олон улсад:
• IELTS шалгалтад 7.5/9 оноо авч ЭЕШ-ын 800 оноотой дүйцүүлэх болзлыг хангасан
• ОУ-ын SAT шалгалтын 1500/1600 оноо авч ЭЕШ-ын Математик хичээлийн 800 оноотой дүйцүүлэх болзлыг хангасан
• Аймгийн 2022 Оны онцлох “Оюунлаг сурагч”-аар шалгарч байсан.
2. 2024 ОНЫ ОНЦЛОХ “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-ААР
Хэрлэн сумын 5-р сургуулийн 10в ангийн сурагч ЭРДЭНЭЧИМЭГИЙН ЖАРГАЛМАА
Түүний амжилтаас дурдвал:
• Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотын Ал Алин дүүрэгт зохион байгуулагдсан Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль
• Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, спортын мастер Е.Төмөрбатаа багшийн нэрэмжит 6 дахь удаагийн боксын олон улсын аварга шалгаруулах тэмцээний Алтан медаль
• Дорноговь аймгийн Засаг даргын нэрэмжит холимог насны боксчдын аварга шалгаруулах олон улсын тэмцээний алтан медаль
3.2024 ОНЫ ОНЦЛОХ “ОЮУН УХААНЫ СПОРТЫН ШИЛДЭГ СУРАГЧ”-ААР
Хэрлэн сумын 8-р сургуулийн 5б ангийн сурагч “Цэц Их Заргач” шатрын клубийн тамирчин ЗОЛБАЯРЫН ӨНӨМӨНХ
• Малайз Пенанг хот Зүүн Ази тивийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Тэргүүн байр Алтан цом, Стандарт төрөлд 5 дугаар байр, багийн төрөлд 2 хүрэл медаль
• Тайланд улсын Пуккет арал дээр Blue Chevaliers Олон улсын тэмцээний 1700 хүртэлх ангилалд Тэргүүн байр Алтан медалийг тус тус хүртсэн байна.
4.2024 ОНЫ ОНЦЛОХ “АВЬЯАСЛАГ СУРАГЧ”-ААР
Хэрлэн сумын 1-р сургуулийн 11г ангийн сурагч “Үүлэн балет клуб”-ийн тамирчин БАТААГИЙН ЭГШИГЛЭН
• БНСУ-д зохион байгуулагдсан KUACE 19 ОУ-ын наадмын Монгол бүжгийн гоцлол төрөлд 1 алт, 1 мөнгөн медаль
• Монгол туургатны Хүн домог бүжгийн наадамд 1 гран-при
• Дорноговь аймгийн Magic dance клубээс зохион байгуулсан Monster street dance орчин үеийн бүжгийн улсын анхдугаар тэмцээн 1 алтан медаль
• Хөгжөөн дэмжигчдийн улсын аварга шалгаруулах 6 дугаар тэмцээн 1 алтан медаль
• Монгол бүжгийн гайхамшиг 9 дэх удаагийн тэмцээнд 1 алтан медаль
5. 2024 ОНЫ ОНЦЛОХ “МАНЛАЙЛАГЧ СУРАГЧ”-ААР
Хэрлэн сумын 5-р сургуулийн 12д ангийн сурагч ЛХАГВАСҮРЭНГИЙН ЖАВХЛАНТӨГС
• 2022-2024 онд Дорнод аймгийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн, тэргүүний үүргийг гүйцэтгэж Монголын Хүүхдийн зөвлөлийн соёл урлагийн дэд хорооны ахлагчийн албан үүргийг 2022-2024 онд гүйцэтгэж байсан. Өсвөрийн парламент 2022 хөтөлбөрт Дорнод аймгаа болон Монгол Улсын Хүүхдийн зөвлөлийг төлөөлөн оролцсон ба тус хөтөлбөрийн сүлд дууг зохиосон.
Монгол Улсыг төлөөлж Jenesys 51 Япон Монголын соёлын Солилцооны хөтөлбөрт оролцсон. “Teen khuraldai-2024, MYSP 2024 зэрэг үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд оролцож өөрийгөө хөгжүүлж ирсэн.
• Улсын хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Миний амралтын Рийл” сурагчдын видео бүтээх уралдааны хөтлөгчөөр ажилласан.
• Аймгийн”Монгол гэр бүл” гэр бүлийн зөвлөгөөн хүүхдүүдээ төлөөлөн Илтгэл тавьсан.
• Хайр дүүрэн богц зорилтот өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл цуглуулж өгөх хандивын аяныг зөвлөлийн хүүхдүүдээ удирдан 3 жил дараалан зохион байгуулсан.
• Монголын Хүүхдийн зөвлөлийн Зүүн бүсийн ахлагчаар ажилласан.
6. 2024 ОНЫ ОНЦЛОХ “ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН СУРАГЧ”-ААР
Хэрлэн сумын 8-р сургуулийн 8г ангийн сурагч ЧУЛУУНБААТАРЫН ЦЭМҮҮЛЭН
• Улаан Загалмайн хорооны Өсвөрийн Улаан загалмайн төвийн клубийн гишүүн бөгөөд Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны Ивээн тэтгэгч онцгой гишүүн
• Улсаас хүүхэд бүрт олгодог хүүхдийн 100.000 төгрөгөө хуримтлуулж сургуулийнхаа охидын ариун цэврийн өрөөнд ариун цэврийн булантай болгохыг санаачлан тохижуулсан.
• Дорнод аймгийн Төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимд өөрийн номын сангаас 30 гаруй ном хандивласан.
- Халх гол сумын нутаг дэвсгэрт тархсан түймэрт өртсөн малчин өрхүүддээ туслах хандивын аяныг сургуулийнхаа хэмжээнд санаачлан өрнүүлж цугларсан эд зүйлсийг аймгийн Улаан загалмайн хороонд хүлээлгэн өгсөн.
• Төрсөн өдрөөрөө цугларсан мөнгөнөөс тодорхой хувийг сайн үйлсэд зарцуулсан. Тухайлбал, Аймгийн БОЭТ-ийн Амаржих газарт 15 ширхэг суурь даавуу өгсөн.
• Электрон тамхинаас татгалзахыг уриалж сургуулиуд болон худаг гэх мэт олны хөл хөдөлгөөн их 15 байршилд тараах материал байршуулсан.
• “Мянган жаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Мөнхтуяаг ангидаа урьж охидын эрүүл мэнд сэдвээр сургалт мэдээлэл авах ажлыг санаачилсан.
7. 2024 ОНЫ ОНЦЛОХ “ЭХ ОРОНЧ- БАЙГАЛЬ ЭЭЛТЭЙ СУРАГЧ”-ААР
Булган сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч БҮРЭНЗЭВСЭГИЙН ХАЛИУНАА
• Б.Халиунаа нь 2020 оноос эхлэн сургуулийнхаа “Хараацай” эко клубт тасралтгүй явж, 2022 оноос эхлэн тус клубээ ахалж байна.
• 2021-2024 онд “Янзган хүрээг хайрлаарай аян”-д оролцож, аяны хүрээнд “Цагаан зээрийн ач холбогдол” сэдэвт өртөөчилсөн аяллыг 50 хүүхдэд, 500 гаруй гарын авлага бэлтгэн малчдад тараасан. Мөн Цагаан зээрийн тоо толгойд нөлөөлж буй хүчин зүйлсийн тодорхойлох хээрийн аялалд 5 сурагчийн хамт оролцож, холбогдох газарт уламжилсан.
• Янзган хүрээг хайрлаарай 2022, 2023 оны аяны хүрээнд Дорнод Сүхбаатар аймагт зүүн бүсийн чуулга уулзалтад оролцон эко клубийнхээ үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан.
• Амралтын хугацаандаа аавтайгаа хамт өөрийн нутгийн ойр орчмоор нутаглаж буй цагаан зээрийг хамгаалах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, ажилладаг.
• 2023, 2024 онд Хэнтий аймгийн Норовлин суманд зохион байгуулагдсан нуур намгийн шувуудыг ажиглах судалгаат үйл ажиллагаанд оролцсон.
• 2023-2024 онд Адапт төсөл болон МҮОНТ-ийн хамтарсан “Уур амьсгалын өөрчлөлт манай нутагт” баримтат нэвтрүүлэгт оролцон нэвтрүүлэг 5 удаагийн давтамжтай орон даяар цацагдаж, олон түгээсэн.
8. 2024 ОНЫ ОНЦЛОХ “ЗОХИОН БҮТЭЭГЧ СУРАГЧ”-ААР
Хэрлэн сумын 1-р сургуулийн 12б ангийн сурагч ПҮРЭВЖАВЫН МАРГАД-ЭРДЭНЭ
• Сурагчдын сэтгэн бодох, зохион бүтээх чадвар сайжруулах Монгол,Солонгос, Хятад, Вьетнам, Узбекстан улсын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан зохион бүтээх Олон улсын тэмцээнд цахимаар оролцож 2-р байр
• Улсын төрөлжсөн олимпиадын Авто загварын төрөлд 4-р байр
• Аймгийн төрөлжсөн олимпиадын зохион бүтээх Авто загварын төрөлд 1-р байрыг эзэлсэн байна
2024 ОНЫ “ШИЛДЭГ АНГИ ХАМТ ОЛОН”-ООР
Хэрлэн сумын 5-р сургуулийн Ж.Сүхтогоо багштай 12г ангийн хамт олон шалгарсан байна.
• Ж.Сүхтогоо багштай 12г ангийн хамт олон нь 34 сурагчидтай бөгөөд сурагчдын 62 хувь буюу 21 сурагч давхардсан тоогоор 16 төрлийн сонгон, дугуйлан, секцэнд хамрагдаж байна.
• Сурлагын үзүүлэлт тогтмолжсон бөгөөд ангийн гүйцэтгэлийн хувь 87 хувьтай дүгнэгдсэн.
• Сургуульдаа малчдад туслах зорилгоор “Халуун сэтгэл-Хамтын хүч” аянг өөрсдийн санаачилгаар өрнүүлж, 20 ширхэг бээлийг өөрсдөө оёж, хандивласан.
• “Цаасан хогоо багасгая” уриалгыг санаачлан хэрэгжүүлсэн.
• “Угтан мэндчилье” эерэг санаачилгыг хэрэгжүүлсэн.
• Анги хамт олноороо Өсвөрийн Улаанзагалмайн гишүүнээр элсэж, тангараг өргөсөн.
• Эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар Эцэг эх зохицуулагч арга хэмжээ 88 хувьтай гүйцэтгэж, 2 удаагийн уулзалтыг зохион байгуулахад ирц бүрдүүлэлт нэмэгдсэн.
Хэрлэн сумын Долоодой сургуулийн М.Оюун-Эрдэнэ багштай 12а ангийн хамт олон
• М.Оюун-Эрдэнэ багштай 12а анги нь 32 сурагчидтай ,100 хувийн амжилттай, 65-аас дээш хувийн амжилттай суралцсан бөгөөд Олон улсын SAT LELTS шалгалтуудыг ангийн 5 сурагч өгч, оноо авч, дахин өгөхөөр бэлтгэж байна.
• Ангийн суралцагчдын 60 хувь спортын дугуйлан секцэнд хамрагдсанаар ангийн 10 хүүхэд спортын зэрэгтэй байна.
• “Үндэсний бичиг бидний бахархал” аян өрнүүлж, сурагч бүрийн унших чадварыг сайжруулах зорилгоор 7 хоног бүрийн лхагва, бямба гарагуудад уншлагын цаг гарган Монгол хэл бичгийн шалгалтад бэлтгэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж байна.
• Англи хэлний CULTURE PAIR англи хэл дээр илтгэх соёлыг сурталчлах өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд ангиараа 10-р ангидаа Дэд байр, 11-р ангидаа дэд байрыг эзэлж байсан бол 12-р ангидаа Тэргүүн байр эзэлж, амжилтаа хамтаараа ахиулаад байна.
• Сургуульдаа “Эерэг 12” сайн үйлсийн аянг уламжлал болгон жил бүр зохион байгуулж, цахим орчин эерэг мэдээллийг түгээдэг бөгөөд аяны хүрээнд 2024 онд сургуулийн орчиндоо халтирахаас сэргийлсэн наалт байршуулж, “Сэтгэлийн шидэт бэлэг” аянг мөн өрнүүлж, Хэрлэн сумын 11-р сургуулийн Хөгжлийн бэрхшээлтэй 14 хүүхдүүдэд бэлэг гарлуулж, баярлуулсан.
• Сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх хүрээнд “Олон төрөлт спортын тэмцээн”, хамтарсан уулзалт, “Дурсамж бүтээх өдөр” арга хэмжээ, Эцэг эхчүүд өөрсдийн мэргэжлийн сайхныг хүүхдүүдэд сурталчлах сургалт үйл ажиллагаа гэх мэт.
2024 ОНЫ “ШИЛДЭГ БАГ, ХАМТ ОЛОН”-ООР
• Үүлэн балет бүжгийн клуб нь 2015 оноос эхлэн тасралтгүй 9 жил үйл ажиллагаагаа явуулж, аймаг, бүс, улс, олон улсын, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож томоохон бахдам амжилтуудыг гаргаж байна. Энэ хугацаанд давхардсан тоогоор 1500 гаруй хүүхдийг бэлтгэн аймаг улс бүс, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулж гоо зүйн боловсрол олгон хүүхдийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тус клуб нь 2018 онд “Өсөх ирээдүй” хамтлагийг байгуулж, 5 насны ангилалд 16 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Өсөх ирээдүй 1,2,3,4,5 гэсэн нийт 5 насны ангиллаар хамтлаг байгуулж, хөгжин дэвшиж, хамтлаг болон соло бүжгийн төрлөөр олон улсын болон улс аймгийн уралдаан тэмцээнд тогтмол томоохон амжилтуудыг үзүүлж, улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж байна.
• 2024 онд: Бүгд найрамдах Солонгос улсад зохиогдсон KUACE 19 олон улсын наадамд Чөлөөт бүжгийн бага насны төрөлд цом 1 р байр, Кпоп бүжиг бага насны ангилалд цом 2 байр, Гоцлол ардын бүжиг мэргэжлийн төрөлд
Э.Ган-Эрдэнэ багш цом 2 р байр, Б. Гантулга багш ШИЛДЭГ БАГШ өргөмжлөл цом, Э.Ган-Эрдэнэ багш ШИЛДЭГ БАГШ өргөмжлөл цом тус тус хүртлээ.