Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан улс, аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагналаа.
Төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-оор Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад настан Пүрэвийн Энхбат, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Батерейны ахлагч Мөнхжаргалын Төмөрбарс,
“Алтан гадас одон”-оор Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад настан Чойдогийн Үрчгээ, Билигсайханы Лхагвасүрэн, Должмаагийн Оюунцэцэг, Должмаагийн Оюунчимэг, нарыг тус тус шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар гардуулан өглөө.