СПОРТЫН МАСТЕР Г.БАЯНДҮҮРЭНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

1 долоо хоног
СПОРТЫН МАСТЕР Г.БАЯНДҮҮРЭНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Самбо бөхийн Олон Улсын хэмжээний мастер, “Янгир хайрхан” ХХК-ийн тамирчин Гантөмөрийн Баяндүүрэнг хүлээн авч уулзан, "Дорнод аймгийн Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.
Тэрээр хүүхэд байхаасаа үндэсний бөх, жудо, самбо бөхөөр хичээллэж, аймгийн аварга шалгаруулах тэмцээний 2 алт, зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний алт, өсвөрийн багийн УАШТ-ий хүрэл медалиудыг тус тус хүртэж байсан. Самбо, Жюү жицү, байлдааны самбо, холимог тулааны төрлөөр хичээллэж, тив, дэлхийн аварга шалгаруулах оюутан, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, 5 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль, байлдааны самбогийн улсын 5 удаагийн аварга, Монгол тулааны гардан тулааны аварга, Жюү жицүгийн улсын 5 удаагийн аваргаар шалгарсан шилдэг залуу тамирчин юм.
Мөн 2022 онд Киргиз улсын Бишкек хотноо болсон Байлдааны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэж байсан бөгөөд 2024 оны 11 дүгээр сард Киргиз улсын Бишкек хотноо болсон Байлдааны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин түрүүлж, хошой аварга болсон амжилтыг үзүүлээд байна.