Өнгөрч буй 2024 оны ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан, үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, тамирчин, оюутан, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хүмүүнлэгийн үйлстэнг алдаршуулж, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулах зорилгоор "Алтан нар" аймгийн тэргүүн шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Шагналыг УИХ-ын гишүүн Л.Соронболд, аймгийн Засаг дарга Ш.Ёл, Засаг даргын орлогч Ч.Ганбат , Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий нар гардуулав.
1. “ОНЫ ТЭРГҮҮНИЙ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ”-ААР Дорнод аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа,
2. “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ”-ААР Дашбалбар сумын Эрүүл мэндийн төвийн Их эмч Г.Мөнх-Алдар,
3. “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЛБАН ХААГЧ”-ААР Дорнод аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн Газарзүйн багш С.Алтангэрэл,
4. “СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-ААР Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчин О.Долгормаа,
5. “ОНЫ ТЭРГҮҮНИЙ ТАМИРЧИН”-ААР Байлдааны самбо бөхийн ОУХМ Гантөмөрийн Баяндүүрэн,
6. “ОНЫ ТЭРГҮҮНИЙ ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ”-ээр “ЧАНДМАНЬ ТАЛ ХХК”,
7. “ОНЫ ТЭРГҮҮНИЙ ОЮУТАН”-ААР Дорнод Политехник коллежийн Цахилгаанчин мэргэжлийн 2-р курсын оюутан Б.Пүрэв-Очир,
8. “ОНЫ ТЭРГҮҮНИЙ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА”-ААР Монголын улаан загалмайн нийгэмлэг үндэсний хүмүүнлэгийн байгууллагын Дорнод аймаг дахь салбар,
9. “ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН”-ЭЭР Б.Золбаяр нар тус тус шалгарлаа.