ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ ИРГЭД БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН САНАЛЫГ СОНСЛОО

4 хоног
ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ ИРГЭД БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН САНАЛЫГ СОНСЛОО
нөөдөр Аймгийн Засаг дарга Ш.Ёл "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийнхөө төслийг танилцуулж, иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдээс санал авах хэлэлцүүлийг зохион байгууллаа.
Тус бодлогын баримт бичгийн төсөл нь эдийн засаг, хүний хөгжил, засаглал, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн бүлгүүдтэйгээр боловсруулагдсан бөгөөд Аймгийн ИТХ-аар батлагдах юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс:
✔Тариалан эрхлэх газрын асуудлыг шийдвэрлэх, агропарк байгуулах,
✔Автозам, гүүр, дэд бүтцийг сайжруулах,
✔Мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, /Агрономич, малын эмч зэрэг/
✔Малын тэжээлийн тариалалтыг хөгжүүлэх,
✔Томоохон аж ахуйн нэгж, Сургууль цэцэрлэгүүдэд бараа, бүтээгдэхүүн, хүнсний ногоо нийлүүлэх,
✔Эрүүл мэндийн салбарыг үйлчилгээг эрчимжүүлэх,
✔Хүрээлэн буй орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад санал, бодлоо илэрхийллээ.
Аймгийн Засаг дарга дээрх саналуудыг нэгтгэн эрэмбэлж, үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, бодлого болгон хэрэгжүүлнэ гэлээ.
Энэхүү уулзалтыг хөдөөгийн 13 сум, Хэрлэн сумын 11 баг, нийгмийн салбарын төрийн бус байгууллагуудтай тус тус зохион байгуулах юм.