Өнөөдөр Аймгийн Засаг дарга Ш.Ёл үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслөө танилцуулж, саналыг нь сонслоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс:
Согтууруулах ундаа хууль бусаар худалдаалахыг зогсоох зорилгоор сар болгоны нэгэнд худалдаалдаг, үйлчилдэг болгох,
Согтууруулах ундаа худалдаалах болон үйлчлэх цагийн хуваарийг сунгах
Үйлдвэрлэл хөгжүүлэхэд газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх,
Брэнд бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэгтэй болох,
Томоохон аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэгүүдэд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл "Орон нутгийнхаа эдийн засагт хамгийн ихээр хувь нэмрээ оруулж байгаа ААН-үүдээ дэмжиж, саналуудыг хуулийн хүрээнд судалж шийдвэрлэх болно. Цаашид шинэ сүлжээ үйлчилгээ, шинэ бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг орон нутгийнхаа хөгжлийг дэмжсэн төслүүдийг бүрэн дэмжиж ажиллана." гэв.