Өнөөдөр Аймгийн "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслийг танилцуулж, төрийн байгууллагуудын төлөөллөөс санал авах хэлэлцүүлийг зохион байгууллаа.
Тус бодлогын баримт бичгийн төсөл нь эдийн засөг, хүний хөгжил, засаглал, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого гэсэн бүлгүүдтэйгээр боловсруулагдсан бөгөөд Аймгийн ИТХ-аар батлагдах юм.
Төрийн байгууллага, агентлагуудын зүгээс:
Аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн салбаруудыг эрчимжүүлэх, үүнтэй уялдуулсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
Эдийн засгийг тогтвортой өсөхөд анхаарч ажиллах
Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж.
Байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудлуудыг голлон тавив.
Аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий дээрх саналуудыг аймгийн Засаг даргад уламжлахаа илэрхийллээ.
Энэхүү уулзалтыг хөдөөгийн 13 сум, Хэрлэн сумын 11 баг, нийгмийн салбарын төрийн бус байгууллагуудтай тус тус зохион байгуулах юм.