АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.ГАНБАТ МАТАД СУМЫН МЭНЭН БАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

1 хоног
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.ГАНБАТ МАТАД СУМЫН МЭНЭН БАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025-2028 оны төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах, сумдад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, төсвийн байгууллагын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл болон цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгүүд өнөөдрөөс сумдад ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг яг одоо хилийн цэргийн 0306 дугаар ангид ажиллаж байна. Тус ангийн удирдлагын зүгээс Улсын хил хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулж, цаашид гал унтраах үлээгч аппарат шаардлагатай байгааг хэлж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат мөн Матад сумын СӨБ-ын харьяа Мэнэн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэг нь нийт 50 хүүхэд сурах хүчин чадалтай бөгөөд хилчдийн хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт амьдарч, суралцах боломжийг бүрдүүлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 4 багш ажилтан 40 хүүхэд хичээллэж байна.
Тус ажлын хэсэг 01 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Халхгол, Матад сумдад ажиллана.