Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэрэглээний цэвэр ус савлах, зах зээлд нийлүүлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг хангаж буй эсэхийг шалган тогтоох, бусад шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэх гэж байна.
Дээрх ажлыг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Дорнод аймаг дахь Монополын эсрэг газрын улсын байцаагч П.Бор-Охин 2025 оны 01 дүгээр сарын 06 - ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20 - ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх юм.
Уг хяналт шалгалтад Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэрэглээний цэвэр ус савлах, зах зээлд нийлүүлэх үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хамрагдана.