Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг яг одоо Халх гол сумын Ялалт багийн иргэдтэй уулзаж, аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн саналыг авч байна.
Тус баг нь 995 иргэнтэй бөгөөд багийн Eрөнхий боловсролын сургуульд 1-8 дугаар ангийн 61 хүүхэд суралцаж байгаагаас 28 хүүхэд дотуур байранд амьдарч байна.
Багийн Засаг даргын зүгээс эрүүл мэндийн төвд яаралтай түргэн тусламжийн дуудлагад явах авто машин, мод үржүүлгийн талбай байгуулах газар, тухайн багт ажиллах боловсон хүчний амьдрах орон сууц, EБС-ийн сурагчдын шинэ дотуур байр зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.