ХАЛХГОЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

6 хоног
ХАЛХГОЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Халхгол сумын төрийн албан хаагчидтай уулзаж, цаг үeийн нөхцөл байдалтай танилцаж байна.
Тус сумын төвийн нэгдсэн дулааны шугамын гэмтлийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээс сумын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан байна. Тус сумын төвд нийт 499 өрх оршин суудаг үүнээс 240 айл өрх, төрийн 10 байгууллага нэгдсэн дулааны шугамд холбогдоод байгаа юм.
Сумын төвийн нэгдсэн дулааны шугамын гэмтлийг аймаг, сумын төсвөөс хөрөнгө гаргаж засварлахаар болсон бөгөөд худалдан авах ажиллагааг зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.
Сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зохион байгуулахыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат үүрэг болголоо.