Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Чойбалсан сумын иргэдтэй уулзлаа.
Иргэдийн зүгээс сумын ахмадын байранд их засвар хийж халаалтын асуудлыг шийдвэрлэх, ахмадын өргөө, ахмадын сантай болох, хуучны барилгуудын ашиглалтын хугацаа дууссан тул Засаг даргын тамгын газрын байрыг шинээр барьж ашиглалтад оруулах, спорт заалны шинэ барилга барих, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг аймгийн төвд ипотeкийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, тавилга, тоног төхөөрөмж бүхий багийн байрыг шийдвэрлэх, төрийн албан хаагчдыг шинэ тутам хууль, эрх зүйн мэргэжлийн сургалтад хамруулах, Чойбалсан- Хавирга чиглэлийн авто замыг сумын төвтэй холбох зэрэг саналуудыг хэлж байна.
Мөн тус сумын Ерөнхий боловсролын сургуульд багшлах мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа, байгалийн ухааны хичээлийн кабинет байгуулах, Хүүхэд хөгжлийн танхим засварлаж тохижуулах, сургуулийн уурын зуухыг шинэчлэх, уурын зуухны барилгатай болох, хил залгаа сумдын ЕБС-иудын дунд хүүхдийн зусланг шинээр байгуулах зэрэг асуудлуудыг судлан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг аймгийн Засаг даргын орлогчид илэрхийллээ.
Харин сумын соёлын төвийн хамт олон мэргэжлийн хөгжмийн багштай болох, соёлын төвд хэсэгчилсэн засвар хийлгүүлэх саналаа танилцуулсан бол Эрүүл мэнд төвд эх баригч, эмэгтэйчүүдийн эмч байхгүй, мөн эмнэлэгийн халаалтын тогоо яаралтай шинээр авах шаардлагатай байна гэлээ.