БАЯНДУН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ БАЙНА

5 хоног
БАЯНДУН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ БАЙНА
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг Баяндун суманд ажиллаж, аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд иргэдээс санал авч байна.
Тус сумын иргэд малын үржил селекцийн ажлыг бодлогоор дэмжиж, нутгийн цэвэр үүлдрийн брэнд мал гаргах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудыг холбосон аялал жуулчлалын маршрут нээж аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал, санаачилга, хөтөлбөрийг бодлогоор дэмжиж ажиллах, гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх дэд станц байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, сумын төвийн хорооллуудыг хэсэгчилсэн байдлаар нэгдсэн халаалт, төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг судлан хэрэгжүүлэх, сумын төвийн зам засварын ажлыг үргэлжлүүлэх, соёлын төвийн барилгын гадна, дотор их засварын ажлыг хэрэгжүүлэх, цахим музей байгуулах, хүүхдийн цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж байгуулах зэрэг саналуудыг хэлж байна.
Тус ажлын хэсэг өнөөдөр 15:00 цагт Дашбалбар сумын иргэдтэй уулзалт хийнэ.