Аймгийн "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслийг танилцуулж, иргэдээс санал авах хэлэлцүүлийг бүх суманд зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл Гурванзагал суманд ажиллаж байна.
Тэрээр тус сумын өвөлжилтийн нөхцөл байдал болон Улс, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдтэй танилцах юм.
Ажлын хэсэгт АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, Хөгжлийн бодлого,төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Солонго, Боловсролын газрын дарга Ч.Ариунаа, Байгаль орчны газрын дарга А.Гантулга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаяр нар ажиллаж байна.