ДАШБАЛБАР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

5 хоног
ДАШБАЛБАР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг яг одоо Дашбалбар сумын иргэдтэй уулзаж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн саналыг авч байна.
Тус сумын удирдлагууд болон иргэдийн зүгээс:
1. Аймгийн хэмжээнд сумдын гэр хорооллын хөрс, усны судалгааг хийж, хэсэгчилсэн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг сум тус бүрд гүйцэтгэх,
2. Сумын төвлөрсөн бохирын цэвэршүүлэх байгууламж барих,
3. Цахилгаан шугам сүлжээнд техникийн аудит хийж, хүчдэлийн уналтыг тодорхойлж үе шаттайгаар дэд станц, шугам сүлжээг өргөтгөх,
4. Дулааны шугам сүлжээнд техникийн аудит, гидровликийн тооцоо хийж, зуух, шугам хоолойг үе шаттайгаар өргөтгөж орон сууцжуулах хөтөлбөрийг сум тус бүрд хэрэгжүүлэх,
5. Холбоо мэдээллийн сүлжээний хүрэлцээг хангах техник эдийн засгийн судалгааг сум тус бүрд хийх,
6. Цаашид сумын төвд шаардлагатай 3.6км хатуу хучилттай автозамыг үе шаттайгаар жилд 1.2км автозам барих байдлаар аймаг сумын төсвөөр хамтарч дэмжлэг үзүүлэх,
7. Сумдад Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэх, ашиглах хууль эрх зүйн орчныг сайжруулах, дэмжлэг үзүүлэх,
8. Мал эмнэлгийн лаборатори байгуулах зэрэг саналыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах саналтай байгаагаа аймгийн ИТХ-ын даргад илэрхийлж байна.