Аймгийн "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төсөлд
#Гурванзагал сумын иргэд дараах саналуудыг илэрхийлж байна.
Тухайлбал бэлчээрийн худаг, эрчим хүч, үүрэн холбооны сүлжээ, мах нядалгааны цэгийг байгуулах, мал эмнэлгийн нэгдсэн цэг байгуулах, сургуулийн шинэ барилга, сургуулийн дотуур байрны барилга, инженерийн шугам сүлжээнд хамрагдах зэрэг...
Аймгийн Засаг дарга дээрх саналуудыг цаашдын бодлогодоо судлан, тусгаж ажиллана. Сумандаа хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын чиглэлээр үйлдвэр технологийн парк байгуулах, хөдөө аж ахуйн агропарк байгуулах зэрэг саналууд гаргаж идэвх санаачилгатай ажиллавал аймаг, орон нутгаас дэд бүтцийн асуудал болох худаг ус гаргах, цахилгаан эрчим хүч, техник тоног төхөөрөмжөөр хангах болон борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг илэрхийлэв