Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Чулуунхороот суманд ажиллаж аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг иргэдэд танилцуулж, санал авч байна.
Чулуунхороот сумын иргэд сум, орон нутгийн өмнө тулгамдсан асуудлаа дараах байдлаар тодорхойлон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм.
Тухайлбал:
-Сумын төвийг нэгдсэн шугам сүлжээнд холбох,
-тус сумын иргэдийн хэлж заншсанаар Зүүн Эрээнцавын цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэх,
-Эрүүл мэндийн төвийн байрыг шинээр барих,
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 2 авто машин, 2 жолоочийн орон тоог шийдвэрлүүлэх,
-Төрийн албан хаагчийн орон сууцыг нэмж барих,
-Суманд шилэн кабeль тавих,
-Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх “Киоск” төхөөрөмжийг сумын төвд байршуулах,
-Хүүхдийн цэцэрлэгийн барилгын хүчин чадлыг хэтрүүлэн ашигласан, мөн шинээр хилийн цэргийн анги байгуулагдаж байгаатай холбоотойгоор цаашид хүүхдийн тоо нэмэгдэх тул цэцэрлэгийн шинэ барилга барих,
-Ойрын хугацаанд цэцэрлэгийн гал тогооны засвар хийх,
-Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг засварлах, бага сургуулийг өргөтгөх,
-Малын эмчийн орон тоог нөхөх,
-Сумын соёлын төвийн барилгыг их засварт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа зэрэг саналыг хэллээ.