Аймгийн "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслийг танилцуулж, иргэдээс санал авах хэлэлцүүлийг бүх сум, Хэрлэн сумын багуудад зохион байгуулж байгаа юм.
Иргэдийн зүгээс гэр хорооллын дэд бүтэц автозам, инженерийн шугам сүлжээ, үерийн далан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэг сургуулийг нэмэгдүүлэх, камержуулалт зэрэг саналуудыг дэвшүүлж байна.
Аймгийн Засаг дарга гэр хорооллын нэгдсэн инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлт, орон сууцжуулахад хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж ажиллана, мөн хот орчмын хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа тус тус илэрхийллээ.