Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэрлэн сумын 1 дүгээр багийн иргэдтэй уулзаж аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг танилцуулж, санал авч байна.
Тус баг нь 5885 иргэн, 1570 өрхтэй бөгөөд багийн иргэдээс орон сууцны 50-р байрны дээврийн засвар, “Нуур хороолол”-ын арын эгнээнд цахилгааны шугам тавих асуудлыг шийдвэрлүүлэх, ахмадын автобусны маршрутад өөрчлөлт оруулж “Ажилчин хороолол”-ын дундуур явуулах, зэрэг саналуудыг хэллээ.