Аймгийн "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслийг танилцуулан, иргэдээс санал авах хэлэлцүүлийг зохион байгуулж,
#Хэрлэн_сумын_4_дүгээр_багийн иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
Иргэд ахмадын байртай болох, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, худаг, хогны асуудлыг шийдвэрлэх, дэд бүтцийн асуудал зэрэг саналуудыг дэвшүүлж байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл иргэдийн дэвшүүлсэн саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө алсдагдсан багуудад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, үнийн хөөрөгдөлгүй орон сууцны хотхонг бий болгох, инженерийн шугам сүлжээ, автозамын сүлжээг өргөтгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсчлэлийг тогтоож эхлүүлэх, нийтийн эзэмшлийн газруудыг эргэлтэд оруулах зэрэг төлөвлөлтийг багтаагаад байна.