ХЭРЛЭН СУМЫН 5 ДУГААР БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

3 хоног
ХЭРЛЭН СУМЫН  5 ДУГААР БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт санал авах ажлын хэсгүүд өнөөдөр Хэрлэн сумын багийн иргэдтэй уулзалт хийж хөтөлбөрийн төслийг танилцуулан, санал авч байна.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг Хэрлэн сумын 5 дугаар багт ажиллалаа. Тус баг нь мал бүхий иргэд олонтой бөгөөд малын бэлчээр, малын хулгайн асуудал, орчны бохирдол, замын засвар арчлалт, автозамын үерийн ус зайлуулах хоолой хийх, газар олголт зэрэг асуудалд анхаарч, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган шийдвэрлэж өгнө үү гэсэн саналуудыг хэллээ.