Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэрлэн сумын 8 дугаар багийн иргэдтэй уулзаж аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг танилцуулж, санал авч байна.
Тус баг нь 1713 иргэн, 572 өрхтэй бөгөөд багийн иргэдээс орон сууцны 56, 57, 58-р байрны босоо болон хэвтээ шугам солих мөн гадна фасад хийх, 8-р багийн нутаг дэвсгэрт агаарын бохирдол ихээр үүсэж байгаатай холбоотой уурхайн тээвэрлэлтийн ачааг хучилттай явуулах, “Баян нуур”-ын эко системд анхаарах, ЕБС-аас гэр хороолол хүртэл гэрэлтүүлэг тавих зэрэг саналуудыг хэллээ.