Аймгийн "Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслийг танилцуулж, иргэдээс санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж,
#Хэрлэн_сумын_11_дүгээр_багийн иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
Иргэд хог хаягдал, 405, 406 дугаар байрны боловсон ариун цэврийн байгууламж, хүүхэд залуучуудын чөлөөт цаг өнгөрөөх талбайг нэмэгдүүлэх,11 дүгээр багийн хойд хэсгээр гэрэлтүүлэг, авто зам, худаг нэмэгдүүлэх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг дэвшүүлж байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл иргэдийн дэвшүүлсэн саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө алсдагдсан багуудад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Хэрлэн сумын 3 дугаар баг 1800 айлын шинэ суурьшлын бүсийг бий болгох, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээ, автозамын сүлжээг өргөтгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсчлэлийг тогтоож эхлүүлэх, нийтийн эзэмшлийн газруудыг эргэлтэд оруулах зэрэг төлөвлөлтийг багтаагаад байна.