ХЭРЛЭН СУМЫН ХОЁРДУГААР БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

3 хоног
ХЭРЛЭН СУМЫН ХОЁРДУГААР  БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдтэй уулзаж аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг танилцуулж, санал авч байна.
Тус багийн иргэд үерийн усны хамгаалалтын далан чанартай хийх, нохой муур устгах, модон гүүрийг засварлах, Дэхтийн замыг засварлах, орон сууцны 42 дугаар байрыг дулааны шугамд холбуулах, байрны гадна хог хаях цэгийг савтай болгох , гудамжны гэрэлтүүлэг засварлах, бусад шаардлагатай газар нэмж тавих, багийн төвд хурлын заалтай болгох, худгийн ус зэвтэй гарч байгааг шийдвэрлүүлэх зэрэг саналыг хэллээ.