Аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг Хэрлэн сумын 9 дүгээр багийн иргэдтэй уулзаж байна.
Тус багийн иргэдээс нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дундах автозамуудыг засварлаж, нэг чигийн урсгалтай болгох, автозамын орц гарц эргэн тойрныг камержуулах, орон сууцны байруудын гадна фасадыг шинэчлэх, хүүхдийн тоглоомын талбайг байгуулахдаа стандарт мөрдүүлж аюулгүй орчныг бүрдүүлэх, хогны асуудлыг шийдвэрлэх, багийн ажлын албыг байртай болгох, нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд стандарт мөрдүүлж, хариуцлагыг нэмэгдүүлэх, сургууль орчмын бүсэд согтууруулах ундаа худалдаалах асуудлыг цэгцлэх зэрэг саналууд гарч байна