УДИРДАХ АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

3 долоо хоног
УДИРДАХ АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Аймгийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанаар Засаг даргын орлогч Ч.Ганбат дараах үүрэг чиглэлийг өгөв.
Төрийн захиргааны удирдлагын хэлтэст:
-Сумдын Засаг даргын тамгын газраас танилцуулдаг сумын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, цаг үeийн мэдээлэлд сайжруулалт хийх, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах,
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст:
-Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд иргэдээс авсан саналыг нэгтгэж танилцуулах,
Хууль, эрх зүйн хэлтэст:
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлын тайланд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах,
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэст:
-Сумдын орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын асуудлыг судалж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах,
-"Шинэ хоршоо-Чинээлэг малчин" аяныг орон нутагт идэвхитэй өрнүүлэх,
-“10 мянган хүлэмж” төслийн үр дүнг танилцуулах,
- Сум дундын ойн ангийн үйл ажиллагааны зардал, мод үржүүлгийн талбайн асуудлыг шийдвэрлэх,
-“Ойгоос мод бэлтгэх дээд хэмжээг тогтоох тухай” тогтоолын төслийг боловсруулж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулах,
- Ундны усны аюулгүй байдал, хөрсний бохирдол, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан ажлын хэсэг байгуулах,
-Хүнсний аюулгүй байдалд анхаарч, гарал үүсэл тодорхойгүй, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй байдалд хяналт тавьж ажиллах,
-Алслагдсан багийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхийн судалгааг гаргаж танилцуулах,
Нийгмийн бодлогын хэлтэст:
-Иргэд, залуучууд руу чиглэсэн лекц, зөвлөгөөн, соён гэгээрлийн ажил зохион байгуулах,
Аймгийн Байгаль орчны газарт:
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний явц, үр дүнг тооцох ажлын хэсэг байгуулж ажиллуулах,
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт:
-Өвс тэжээлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг газарт,
Аймгийн Боловсролын газарт:
-Сумын соёлын төв, сургууль цэцэрлэгүүдийн номын санд номын баяжилт хийх асуудлыг судлан шийдвэрлэх,
-Салбарын тэмдэглэлт өдрүүдийг угтсан үйл ажиллагааг олон нийт рүү хандсан нээлттэй хэлбэрээр зохион байгуулахыг нийт агентлагийн удирдлагуудад тус тус үүрэг болголоо.