Өнөөдрийн удирдах ажилтны шуурхай хуралд аймгийн Эрүүл мэндийн газар, Хэрлэн сумын ЗДТГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл танилцууллаа.
Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
1.Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг ОХУ, БНХАУ, Хэнтий, Сүхбаатар аймаг зэрэг хил залгаа, бүс нутгийн хэмжээнд харьцуулсан байдлаар танилцуулж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад,
2.Нохой, муур устгалын журмыг батлуулах ажлыг зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийг сайтар судалж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад, жил бүрийн тэжээвэр амьтдын тооллого явуулахдаа нохой, муур тооллого нэмж хийх ажлыг зохион байгуулахыг аймгийн Статистикийн хэлтсийн даргад тус тус үүрэг болгов.