ХИЛИЙН БООМТУУДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2 долоо хоног
ХИЛИЙН БООМТУУДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Өнөөдөр /2025.01.21 аймгийн Хилийн боомтын зөвлөлийн хурал хуралдаж, аймгийн Засаг даргын орлогч, Боомтын сэргэлтийн дэд хорооны дарга Ч.Ганбат болон Хилийн хяналтын байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Хуралдаанаар Хилийн “Хавирга”, “Чойбалсан”, “Баянхошуу”, “Сүмбэр”, “Эрээнцав”, “Ульхан” боомтуудын албаны үр дүн, орон нутгаас хилийн боомтуудын чиглэлээр, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос хилийн боомтуудын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, хилийн “Хавирга”, ”Чойбалсан”, “Баянхошуу”, “Сүмбэр”, “Эрээнцав”, “Ульхан” боомтуудад 2025 онд мөрдөх журмын төсөл, хилийн боомтод мөрдөх журмын нэмэлт санал болон хилийн боомтуудад мөрдөх журам, харилцан ажиллагааны төлөвлөгөөг албажуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Дорнод аймаг ОХУ, БНХАУ-тай шууд хиллэдэг 6 боомттой бөгөөд зөвхөн Зүүн бүсийн төдийгүй, хил дамнасан бүс нутгийн эдийн засаг, худалдааны зангилаа төв болж, аялал жуулчлал, газар тариалан, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломжтой бүс нутаг юм.