“Алтан нар 2019” наадмын материалыг хүлээн авч эхэллээ

5 жил
“Алтан нар 2019” наадмын материалыг хүлээн авч эхэллээ

Зорилго: Төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллан, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан төрийн жинхэнэ албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагч, спортын өндөр амжилт гаргасан тамирчин, олон нийтийг соён гэгээрүүлэх, түүх соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч, төрөлх нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч, хүмүүнлэгийн үйлстэнг алдаршуулах, хөдөлмөр бүтээлийг үнэлж, урамшуулахад оршино.

ДОРНОД АЙМГИЙН ОНЫ ТЭРГҮҮН ШАЛГАРУУЛАХ “АЛТАН НАР 2019” НААДАМ


Шалгаруулах номинац:
v Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн
v Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага
v Оны тэргүүний үйлдвэр, аж ахуйн нэгж
v Оны тэргүүний сурагч
v Биеийн тамир, спортын салбарын Оны тэргүүний тамирчин
v Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан
v Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч
v Боловсролын салбарын Оны тэргүүний албан хаагч
v Төрийн жинхэнэ албаны Оны тэргүүний албан хаагч

Нэр дэвшигчдийн материалыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын, Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авна.

/Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.dornod.gov.mn цахим хуудас,
Дорнод аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс: 7058-2055/

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

АЛТАН НАР-н зураг.

АЛТАН НАР-н зураг.АЛТАН НАР-н зураг.