Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулж, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад оролцохоор улсын хэмжээнд 4041 иргэн, Дорнод аймгийн хэмжээнд 92 иргэн бүртгүүлжээ.