УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН ХӨЛӨНБУЙР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

1 сар
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН ХӨЛӨНБУЙР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих шуурхай ажиллагааны ажлын хэсэг өнөөдөр Хөлөнбуйр суманд ажиллаж байна.
Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. Баярхүү ахалж бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр, ЭМЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, ХХААХҮЯ, ХХЕГ, ЦЕГ, БХЯ, БОУАӨЯ-ны холбогдох албаны хүмүүс, аймгийн Засаг дарга Ш.Ёл болон холбогдох удирдлагууд хамтран газар дээр нь ажиллаж байна.
Мөн Шадар сайдын тушаалаар түймэрт өртсөн 18 айл өрхөд гэр, хүнс, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэлийг олголоо.