АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ БАГАЖ ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАВ

1 сар
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ БАГАЖ ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАВ

Хаврын хуурайшилтын үе эхэлж ой, хээрийн түймрийн тохиолдол их байгаатай холбогдуулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс аймгийн Улаан загалмайн хороогоор дамжуулан аймгийн Онцгой комисст гал түймрийн үед хэрэглэгдэх 5 ширхэг гал унтраах үлээгч аппарат, 10 ширхэг тармуур, 10 ширхэг тросс шүүр зэргийг хүлээлгэн өглөө.