ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ

1 сар
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн төслийн материалыг энэ сарын 08-ны өдрөөс хүлээн авч эхэлсэнтэй холбоотойгоор зээлийн ерөнхий нөхцөл, бүрдүүлэх бичиг баримт, анхаарах асуудлууд, илгээх заавар, төсөл бичих аргачлалын талаарх сургалтыг орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт холбогдох байгууллагуудыг хамруулан зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газар, Нийгмийн даатгалын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс , Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, "Амжилтын хөтөч" ТББ-ууд оролцож Атар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд олгогдож буй зээл, хоршоо хөгжүүлэх сангийн зээл, "Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн талаарх мэдээлэл, Зээлийн батлан даалтын сангийн ерөнхий мэдээлэл "Цагаан алт", Атар IV аян болон “Шинэ хоршоо хөдөлгөөн”, банкаар дамжиж буй зээлүүдийн ерөнхий шаардлага, анхаарах асуудлууд,төсөл бичих аргачлал, бизнес төлөвлөгөө зэрэг мэдээллийг сумдын төлөөлөл болон аж ахуй нэгжийн нийт 100 гаруй иргэнд хүргэлээ.
ЖДҮХС-ийн зээл нь жилийн 5 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай сангаас шууд олгох зээл юм. Энэхүү зээлийн төслийн материал хүлээн авах хугацаа 2025 оны 04 сарын 07-ний өдрийн 17:30 минут хүртэл Жижиг, дунд үйлдвэрийн газрын цахим сайт болох sme.gov.mn сайтаар цахимаар хүлээн авна.