"АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР”-ЭЭР ШАЛГАРСАН ХЭРЛЭН СУМЫН 3-Р БАГИЙН М.ЭНХТҮВШИН ЗАХИРАЛТАЙ “НУТГИЙН ТУС” ХХК-НЫ ХАМТ ОЛОН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

1 сар
"АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР”-ЭЭР ШАЛГАРСАН ХЭРЛЭН СУМЫН 3-Р БАГИЙН М.ЭНХТҮВШИН ЗАХИРАЛТАЙ “НУТГИЙН ТУС” ХХК-НЫ ХАМТ ОЛОН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Хэрлэн сумын 3-р багийн “Нутгийн тус” ХХК нь анх 2005 онд “Ловн бравун” үүлдрийн 2500 дэгдээхэйг 1 ажилтантай эхлүүлж байсан бол 2025 онд Амеркийн “Хайландрс” үүлдрийн 10,000 толгой тахиа өсгөн үржүүлж, 10 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.
Жилд 5000 дэгдээхэй бойжуулан, 3,2 сая өндөг, 5 тн тахианы мах үйлдвэрлэж, үржилд 300 толгой тахиаг зах зээлд борлуулж аймгийн өндөг, мах, үржлийн тахианы хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр, холбогдох албаны дарга нар Хэрлэн сумын 3-р багийн “Аймгийн аварга фермер”-ээр шалгарсан М.Энхтүвшин захиралтай “Нутгийн тус” ХХК-ны хамт олонд шагналыг гардуулан өглөө.