УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар Чойбалсан сумын Сүмбэр, Энгэршанд, Хөх нуур багийн иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын хууль тогтоол, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, санал солилцлоо.