УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

1 сар
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн төр, нутгийн захиргааны төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын Удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд Төрийн аудитын газар, Эрүүл мэндийн газар тус тус мэдээлэл танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шуурхай хуралдаанд тавьсан мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшиг эрсдэл үүсэхээс сэргийлж хүн бүр дор бүрнээ хичээж ажиллахыг сануулж сэрэмжлүүлэхийг сумдын Онцгой комисст,
2. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийг мэдээллээр ханган хэрэгжилтийг зохион байгуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт,
3. Бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил зохион байгуулахад иргэд, аж ахуй нэгж хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах,
4. Сумдын нутаг дэвсгэрт үүссэн түр хогийн цэгүүдийг цэгцэлж цэвэрлэхийг сум, багийн Засаг дарга, аймгийн Байгаль орчны газарт,
5. “Тэр бум мод үндэсний хөдөлгөөн”-ий ажлын хэрэгжилтэд анхаарч, бэлтгэл ажлыг хангуулах, нөлөөллийн ажлуудыг хийж 7 хоног тутам сумд болон ойн ангитай хамтарч ажиллан тайлан мэдээг өгч байхыг аймгийн Байгаль орчин газарт
6. Салбар хоорондын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор Бүсийн арга хэмжээний гарафикчилсан төлөвлөгөөг гарган, холбогдох сумд, агентлагуудыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад,
7. “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллахыг нийт агентлагийн дарга нарт,
8. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийн дэд хороодыг хуралдуулахыг аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргад.
9. “Малчдын зөвлөгөөн”-ийг сумдад зохион байгуулж, малчдыг мэдээллээр хангахыг /ждү зээл, хөрөнгө оруулалтын дэмжлэгийн/ Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргад
10. Малын индексжүүлсэн даатгалын мэдээллийг өгч, хуулийн төсөлд санал малчдаасаа авч хүргүүлэх. Сум,багийн дарга нарт
11. Авто тээврийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг энэ жил зохион байгуулахтай холбоотой ахмад ажилчдын уулзалт хэлэлцүүлэг хийх, ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гаргаж ажиллах.
12. Ус, ариун цэврийн байгууламжийн ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гаргаж ажиллах.
13. Засгийн газар, салбарын яам, аймгийн Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээг олон нийтэд ойлголт мэдээллийг өгч, иргэдийн оролцоог хангаж ажиллахыг нийт агентлагийн дарга нарт,
14. Хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ бүрийг төлөвлөгөө гарган, гүйцэтгэлийг хянаж, хэрэгжээгүй шалтгааныг тогтоож, эргэж тайлагнаж, архивлаж ажиллаж хэвшихийг нийт агентлагийн дарга нарт тус тус үүрэг болголоо.