“АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

1 сар
“АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газраас төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулж байна.
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Боловсролын газартай хамтран өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, техник, багаж хэрэгсэл, албаны онцлогийг танилцуулах, багш, хүүхдүүдэд “ Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр болон гамшиг, аюулт үзэгдлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадалд сургах өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах мэдлэг, дадал олгох сургалт, эрсдэлийн үнэлгээний арга хэмжээнүүд энэ 7 хоногийг дуустал үргэлжлэх юм.