Аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл энэ оны анхны хуралдаанаараа өнгөрсөн 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж, 2025 оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцлээ.
Хуралдаанд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат болон зөвлөлийн гишүүд оролцлоо.