Мянган Жаргалан, Асралт үйлс, Ягаан цээнэ Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран "Дэлхийн Эмч нарын өдөр"-т зориулан эмч нарын хөгжлийг дэмжих, тэдний бүтээлч сэтгэлгээ ур чадварыг хөгжүүлэх, манлайллыг идэвхжүүлэх, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар оролцов.
Сургалтыг Эртэч Монгол хөтөлбөрийн сургагч багш Б. Төмөр-Очир “Эерэг харилцаа, эерэг сэтгэлгээ хандлага, өөрийгөө бүтээхүй, өөртөө итгэх, эргэлзэх ур чадвар, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, багаар ажиллах ур чадвар,жинхэнэ манлайлал, бүтээлч сэтгэлгээ, харах өнцгөө өөрчлөх нь” сэдвээр явуулж, БОЭТ, сум, өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн 90 гаруй эмч хамрагдлаа