Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас улсын хэмжээнд зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2025 оны 01.01 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ахмад настан, Залуучууд, Малчин, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, бичил бизнес үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг санхүүгийн болон бусад дэмжлэг, ажилд зуучлах үйлчилгээнд хамруулж байнгын болон түр ажлын байр бий болгох зорилготой тус өдөрлөгийг аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл, Нийгмийн салбарын байгууллагууд, Төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгт аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн Соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, залуучуудын бодлого хариуцсан мэргэжилтэн Г.Төмөрчулуун, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н.Базаррагчаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Д.Мөнхтуяа нар оролцлоо.