Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны А/556 тоот захирамжаар байгуулагдсан “Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх салбар зөвлөл”-ийн хурал хуралдлаа.
Тус хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон тус зөвлөлийн гишүүд оролцлоо.
Хурлаар салбар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чойбалсан нисэх буудлын дарга С.Батхүү байгууллагын мэдээлэл, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулан тус зөвлөлийн гишүүдтэй санал солилцож, чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.